2006/05/03

Дээд ангийн охинд (Тэгшээтэй хамтарч бичсэн)

Урд сууж байгаа улаан цамцтай хүүхний
Уруул ам нь чихрийн амттай байх
Ухаалаг хархан нүднийх нь байдал
Удам дамжсан Монгол хүүхнийх л байх

Угийн хар үсээ буржийлгасан нь
Эгийн голын бургасан шугуй гэлтэй
Урьтаж биднээс төгсөх болсон нь
Элдвийг бодох зав өгсөнгүй ч гэлтэй